Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын Конгрессын сенат “Умардын урсгал-2” төсөлд
оролцогчдын эсрэг хориг арга хэмжээ авах зүйл заалтуудыг ирэх оны цэргийн
төсвийн тухай хуульд оруулжээ.
Энэхүү хориг арга хэмжээ нь “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төсөлд ашиглагдаж буй хөлөг онгоцнуудтай холбоотой этгээдүүд болон компаниудын эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авах тухай яригдаж байгаа аж. Түүнчлэн эдгээр компанийн удирдагчдыг АНУ-д нэвтрэх, тэдний АНУ дахь хөрөнгөд шилжүүлэг хийхийг хориглож болзошгүй байна.