Завханд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл ид хөгжиж байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 16:51:35

Завхан аймагт таван салбарын 14 жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжтойг албаныхан мэдээллээ. Өнгөрсөн жил Завханы 100 гаруй бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгаар дээрх салбаруудыг аймгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэж үзжээ.

Тухайлбал мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дараа нь хөнгөн үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, үйлчилгээ буюу байгалийн үзэсгэлэнт газруудыг ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх, барилгын материалын үйлдвэрлэл гэсэн нийт 14 үйлдвэрлэлийг хөгжих боломжтой гэжээ.  Харин хөгжих боломжтой ЖДҮ-дээр хамгийн түрүүн мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг харьцангуй болон өрсөлдөхүйц давуу талтай гэж үзсэн байна. Өнөөдөр Завхан аймагт дотоодын нийт бүтээгдэхүүний эхний эгнээнд гурилан болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, модны хаягдал үртэс боловсруулах, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл,  улаан хальст сармис, нарийн ногооны үйлдвэрлэл, зөөлөн оёдлын үйлдвэрлэл тэргүүлж байна. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ