Шилдэг зургаан цаначин УАШТ оролцоно

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 11:20:56

Завханы Өсвөрийн цаначдын аймгийн аварга шалгаруулах “ЦАНАХҮҮ-2016” тэмцээний аваргууд тодорлоо.

Тодруулбал нэг км-ийн 13 насны эмэгтэй ангилалд 13 тамирчин өрсөлдөж Түдэвтэй сумын сурагч Ж.Бямбанордог, хоёр км-ийн 13 насны эрэгтэй ангилалд мөн сумын Т.Отгонбаяр нар тэргүүлжээ. Харин  14-15 насанд Түдэвтэй сумын сурагч Б.Ойгонзаяа мөн сумын сурагч Б.Хөлгөн нар тэргүүлсэн бол 16-17насанд Нөмрөг сумын сурагч Ц.Мөнхчимэг, Баянтэс сумын сурагч Г.Өсөхбаяр нар түрүүллээ.

Багийн дүнгээр Түдэвтэй сум тэргүүлж Нөмрөг, Баянтэс, Тэс, Сонгино  сум тус тус удааллаа. Тэсвэр, тэвчээрийн хат заан, тэсгэм хүйтний улиралд авьяас билиг, хурд хүч, авхаалж самбааг сорин өрсөлдсөн аварга цаначид маань Улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох юм. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ