Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр
zulaka7089@gmail.com

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгээр "Архинд донтсон иргэдийг эмчилж, хөдөлмөрт зуучлах" төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал архины хэрэглээ нийгмийн тулгамдсан асуудал болсныг онцолж, архины хамааралтай иргэдийг эмчлэх, нийгэмшүүлэх, амьдралын зөв хэвшилд оруулах чиглэлээр Засгийн газраас улс даяар “Саруул Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарласан. Тус санаачилга хөтөлбөрийг дэмжиж Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат сэтгэц, нийгмийн сэргээн засах “Жаргалтай амьдрал” төвийг түшиглэн архинд донтсон иргэдийг эмчлэх, улмаар хувь хүний чадамжид тулгуурлан хөдөлмөрт зуучлах төслийг хэрэгжүүлж эхэлж талаар аймгийн ЗДТГ мэдээлэв.
Төслийн нэгдүгээр үе шатын хүрээнд одоогоор 29-56 насны 15 иргэнийг сайн дурын үндсэн дээр биеийн засал, сэтгэц засал, хөдөлмөр заслын эмчилгээнд хамруулж бөгөөд тэдэнтэй уулзах үеэрээ аймгийн Засаг дарга Э.Энхбат, “Амьдралд алдаж эндэж яваа иргэдээ аймаг орон нутаг эмчилж, хөдөлмөрт зуучлахаар төлөвлөж, энэ төслийг хэрэгжүүлж байна. Аав ээж, гэр бүл, үр хүүхдийнхээ дэргэд эрүүл саруул, ажилтай орлоготой сайн сайхан амьдрах бүхий л боломж та бүхний хичээл, сэтгэл зүтгэлээс шууд хамаарна. Хичээгээрэй, итгэл даагаарай” хэмээн захисан.
"Жаргалтай амьдрал" төв нь үйлчлүүлэгчдийг бие засал, сэтгэл засал, хөдөлмөр заслын хосолмол аргаар эмчилж байгаа юм байна. Төслийн хүрээнд дараагийн эмчлүүлэгчдээ ирэх долоо хоногт хүлээн авна.