Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh
muknzul.b@gmail.com

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, төлөвлөлт, менежмент болон байгаль орчны санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх хүрээнд “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй төсөл, судалгаа, бодлогын баримт бичиг боловсруулах ажлын явц, үр дүн, цаашдын чиглэлийг хэлэлцэх уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, төлөвлөлт, менежмент, байгаль хамгааллын санхүүжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлын явц, үр дүнг танилцуулж, боловсруулсан бодлогын баримт бичиг, шинэчлэлийн санал, шийдлүүдийг хэлэлцэн, цаашдын хэрэгжилтийн тэргүүлэх чиглэл, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын сургалтын хэрэгцээ, шаардлагын суурь судалгаа, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийн урт хугацааны стратеги, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн цахим систем, кадастрын бүртгэлийн асуудлыг танилцуулж, хэлэлцжээ. Мөн “Монголын Говь”-ийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд нэр дэвшүүлэх ажлын хүрээнд хийсэн техникийн үнэлгээ, “Дорнод Монголын хээр” дэлхийн өвийн хорооны шийдвэрийн хэрэгжилт, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийг суурь боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах асуудлыг хөндөв. Үүнээс гадна тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, байгаль хамгааллын орон зайн төлөвлөлт, Монгол орны экологийн бүс нутгийн үнэлгээний шинэчлэлийн талаар танилцуулсан байна.
Хэлэлцүүлгийн гуравдугаар хэсэгт байгаль орчны санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын суурь зардлын аргачлал, үр дүнд суурилсан санхүүжилт, нэвтрэх хураамжийн тогтолцоог шинэчлэх санал, гадаадын жуулчдаас авах байгаль хамгааллын төлбөрийн тухай анхдагч хуулийн төслийн санал болон хөтөлбөрийн грантын стратегийг танилцуулж, санал солилцлоо.

ХӨВСГӨЛ: Иргэд киоск төхөөрөмжөөр 127 мянган удаа төрийн үйлчилгээ авчээ
Орон нутгийн мэдээ
СЭЛЭНГЭ: “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд 500 хүүхдийг эрт илрүүлэгт хамрууллаа
Боловсрол
Боловсролын зээлийн сангийн тогтолцоог боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэх чиглэлээр ажиллаж байна