Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн болов

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-11-05 13:13:16
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ой, Монгол, Оросын найрамдлын 59 дэх сарын хүрээнд Москва хотноо суралцаж буй оюутан, залуусын дунд зохион байгуулсан Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн 10 дугаар сарын 13-14-ний өдөр Москва хотын Улс Түмний Найрамдлын их сургуульд боллоо. 

Гурав дахь удаагаа болж буй тэмцээнд Москва хотын 15 их, дээд сургуулийн эрэгтэй 16, эмэгтэй 6 багийн нийт 170 гаруй оюутан, залуус оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд I байрт Оросын Тээврийн их сургуулийн “Гэрэгэ МИИТ” баг, II байрт  Холбооны аюулгүй байдлын академийн “Эрч” баг, III байрт Тээврийн их сургуулийн “МИИТ 2” баг шалгарсан бол эмэгтэй төрөлд I байрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Ардын аж ахуй, төрийн албаны академийн “Гэрэгэ Эрдэнэт”, II байрт Барилгын улсын их сургуулийн “Гэрэгэ МГСУ”, III байрт Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн “Ballerz Плеханов” багууд тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд нэгдүгээр байр эзэлсэн баг, тамирчдын шагналыг гардуулав.

2018 оны 11 дүгээр сарын 2-4-ний хооронд Прага хотноо болох Европ дахь Монголчуудын насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн 13 дахь удаагийн тэмцээнд ОХУ-д сурч буй оюутан, залуусаа төлөөлж оролцоход ЭСЯ-наас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Дашрамд дурдахад Монгол, Оросын 59 дэх найрамдлын сарын цуврал арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-ны өдөр Элчин сайд Ж.Самбуугийн нэрэмжит Шатрын тэмцээн болох юм.

Холбоотой мэдээ