Амаржих газруудад ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2019-08-08 10:41:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-аас 24 ширхэг ургийн хяналтын монитор,  дагалдах хэрэгслийг ЭХЭМҮТ, нийслэлийн "Өргөө", "Хүрээ", "Амгалан" амаржих газарт хүлээлгэн өглөө.



Нийт 851.3 сая төгрөгийн үнэ бүхий эдгээр төхөөрөмжийг 2021 оны зургаадугаар сар хүртэл хэрэгжүүлэх “Ургийн хяналтын мониторыг эх барихын практикт нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлснээр перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд гардуулж буй юм.


Мөн төслийн хүрээнд эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер техникийн ажилтнуудыг багаж тоног төхөөрөмжөө хэрхэн ашиглаж, үнэлгээ өгөх, урт удаан хугацаанд тогтвортой, чанартай, үр бүтээлтэй ажиллах талаар Япон улсад сургалтад хамруулах аж. Ингэснээр эх барихын тусламж үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах, ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж, зааврыг боловсруулах, эм,ч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд томоохон түлхэц өгнө хэмээн үзэж буй юм.

Холбоотой мэдээ