ДАШТ-ий рингэд манай 4 боксчин учраагаа хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-11 08:32:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрийн тулаан болж мягмар гарагт /2019.09.10/ манай 2 тамирчин үзэгчийн суудалд шилжлээ.


Тухайлбал, 81 кг-д Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовт 0:5 -аар, 91 кг-д С.Эрдэнэбаяр Словакын Д.Михалект 1:4-өөр тус тус хожигдлоо. ДАШТ-д оролцож буй манай 7 тамирчны 3 нь ийнхүү тэмцээнээ дуусгалаа. Манай боксчдын дараагийн тулаан есдүгээр сарын 14-нд болох бөгөөд энэ өдөр 52 кг, 63 кг-ын тулаан болох юм.


Тодруулбал, 52 кг-д 41 боксчин оролцож байгаа ба манай Х.Энхмандах эхний тойрогт хийлсэн бөгөөд Казахстаны С.Бибоссиновтой тулалдана. Хэрэв түүнийг ялахын бол шилдэг 16-д Колумб, Аргентин, Тайландын аль нэгтэй таарна.

Харин 63 кг-д хамгийн олон буюу 53 боксчин өрсөлдөж байгаагаас Армийн дэлхийн аварга Б.Чинзориг эхний тойрогт гоц мөргөсөн, есдүгээр сарын 14-нд БНХАУ-Палестины ялсантай тулалдана. Энэ учрааг ялбал Нидерланд-Польш, Киргиз-Энэтхэгийн хэн ялж гарч ирсэнтэй хүч үзнэ.

Холбоотой мэдээ