“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-19 14:48:57

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговьд жил бүр болдог “Намрын ногоон өдрүүд” тариалан эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа боллоо.

Дорноговийн тариаланчид цаг агаарын хатуу ширүүн улиралд ургац хураан авах боломжийг эрэлхийлж хүлэмжийн тоог нэмэгдүүлсэн, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол төмс” хөтөлбөрийн санхүүжилтээр байгуулагдсан агро парк сүүлийн таван жил хүнсний таван сортыг туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн гээд амжилт бүтээл дүүрэн байгаа аж.

Орон нутгийн хүнс, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлуулах зорилгоор зохион байгуулсан үзэсгэлэн худалдааны шилдгүүд тодров.

Шилдэг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр "Гэрэлт шанд ХХК, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Хөх тэнгэрийн цахиур” ХХК, шилдэг тарвас үйлдвэрлэгчээр “Мөнх-Ашиг” хоршоо, шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр О.Цэвэгсүрэн нар Сайншанд сумаас тус тус шалгарчээ.

Үзэсгэлэн худалдааг  аймгийн ЗДТГ, ХХААГ, Сайншанд сумын ЗДТГ-аас 16 дахь жилдээ зохион байгуулав.



Холбоотой мэдээ