Синьхуа агентлаг “Мөнгү Шяоши Бао” сонины 90 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг хятад хэлээрх “Мөнгү Шяоши Бао” сонины 90 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Синьхуа агентлаг мэндчилгээ дэвшүүллээ.
Тус мэндчилгээнд, ““Мөнгү Шяоши Бао” сонины 90 жилийн ойг
тохиолдуулан БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа мэдээллийн агентлагийн Гадаад
харилцааны газраас халуун мэндчилгээ дэвшүүлж байна. “Монголын мэдээ” сонин
Монгол Улсад хятад хэлээр хэвлэгддэг цорын ганц сонин бөгөөд тэртээ 1929 онд
үүсэн байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэх
үйлсийн төлөө тууштай зүтгэж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны
талаар маш олон бодитой бөгөөд эерэг мэдээ мэдээлсээр уншигчиддаа хандсаар
ирсэн байна. Синьхуа агентлаг нь МОНЦАМЭ агентлагтай гүн гүнзгий уламжлалт
хамтын ажиллагаатай билээ. 2018 онд хамтын ажиллагааны хэлэлцээрээ шинэчлэн
байгуулснаас хойш манай хоёр агентлагийн хамтын ажиллагаа улам гүнзгийрсээр
байгаа билээ. Синьхуа агентлаг, МОНЦАМЭ агентлагтай харилцан ашигтай хамтран
ажиллах зарчим тогтоодог нь найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн
хөгжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн нөлөөг зөв зохистой ашиглах замаар
хоёр улсын ард түмний нөхөрлөлийг хөгжүүлэх гүүр болон ажиллахдаа таатай байх
болно. “Монголын мэдээ” сонины ажил үйлс улам бүр өөдлөн
дэвжих болтугай” хэмээжээ.
МОНЦАМЭ, Синьхуа агентлаг 1958 онд хамтран
ажиллах гэрээ байгуулснаас хойш хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлсээр
байгаа билээ.