Сенат “Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээг хуулийн төсөлд оруулжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-08 10:34:38

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын Конгрессын сенат “Умардын урсгал-2” төсөлд оролцогчдын эсрэг хориг арга хэмжээ авах зүйл заалтуудыг ирэх оны цэргийн төсвийн тухай хуульд оруулжээ.


Энэхүү хориг арга хэмжээ нь “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төсөлд ашиглагдаж буй хөлөг онгоцнуудтай холбоотой этгээдүүд болон компаниудын эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авах тухай яригдаж байгаа аж. Түүнчлэн эдгээр компанийн удирдагчдыг АНУ-д нэвтрэх, тэдний АНУ дахь хөрөнгөд шилжүүлэг хийхийг хориглож болзошгүй байна. 

Холбоотой мэдээ