Коронавирусийг оношлоход туслах роботуудыг бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-02-05 14:12:28

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтыг бууруулах зорилгоор өвчтөнүүдийн хоолойг шалгах ажлыг сувилагч нарын оронд гүйцэтгэдэг роботуудыг зохион бүтээхээр ажиллаж байна.


Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа “Шэньян” хүрээлэн, “Сясунь” робот үйлдвэрлэгч компани хамтран дээрх роботыг зохион бүтээх ажлыг долоо хоногийн өмнөөс эхлүүлжээ. Мөн уг роботыг бүтээж, туршихад туслалцаа үзүүлж, цаг хугацааг хэмнэх зорилгоор олон хэлтсийн ажилтнуудыг дайчилжээ.


Шинэ төрлийн коронавирусний шинжилгээг авахад сувилагч нар өвчтөнүүдийн хоолойноос арчдас авдаг бөгөөд ингэснээр эмнэлгийн ажилтнууд вирусний халдвар авах эрсдэл нэмэгддэг байна.


"Бидний шинээр зохион бүтээж буй роботууд нь могой шиг хэлбэртэй механик гараараа өвчтөнүүдийн хоолойноос арчдас авах тул сувилагч нарт учрах эрсдлийг бууруулна" гэж “Сясунь” компанийн төлөөлөгч мэдээлжээ.  

Холбоотой мэдээ