Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-22 12:09:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар "COVID-19"-ийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. 


Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэр гаргахаар ҮАБЗ зөвлөлджээ. Үүний дараа 10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын ээлжит хуралдааныг товлон зарласан юм. 


Ташрамд дурдахад, Монгол Улсад ирсэн франц иргэнээс энэ сарын 10-нд "COVID-19"-ийн анхны халдвар илэрсэн. Манай улс Халдварын голомттой улс орноос хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай нислэгээр энэ сарын 15-18-нд татан авсан бөгөөд тэднээс "COVID-19"- өөр өвчилсөн 9 тохиолдол илрээд байна. Хүн амын дунд халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж тухайн иргэдийг нисэх буудлаас шууд тусгаарлаж Зоонозын төвөөс иргэдийн эдлэл хэрэглэл, онгоц зэргийг бүрэн халдваргүйжүүлжээ.

Холбоотой мэдээ