ӨНӨӨДӨР: МҮХАҮТ-аас Бизнес итгэлийн индексийн судалгааны дүнг танилцуулна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-04-02 06:54:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 2-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги гадна талбайд өлсгөлөн зарлаж буй эмэгтэйчүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99240345

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.00 цагт ГХЯ-нд Монгол Улс, АНУ-ын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Утас: 91907777

12.00 цагт ХҮН-ын байранд "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" эвслээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт МҮХАҮТ-аас өөрийн байрандаа Бизнес итгэлийн индексийн судалгааны дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

12.00 цагт "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл"-ээс ГХЯ-нд шаардлага хүргүүлнэ. Утас: 99105845

12.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос “COVID-19”-ийн тархалтын үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломжийн талаар мэдээлнэ.

14.00 цагт "Чингис хаан" музейн барилгын шав тавих ёслол болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Ардчилал шинэчлэлийн намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор орон сууцны ипотекийн зээлтэй иргэн нас барсан үед банк, даатгалын компани санхүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаа талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ