Туркийн агаарын тээврийн компаниуд шинэ журам нэвтрүүлжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-05-27 13:31:23

АНКАРА. /Anadolu/. “COVID-19”-ийн халдвар тархах эрсдэлтэй байгаагийн улмаас Туркийн агаарын тээврийн компаниуд шинэ журам нэвтрүүлж байгаа тухай “Туркийн агаарын тээвэр” компанийн ерөнхий захирал Билал Экши мэдээлжээ.


Шинэ журмын дагуу зорчигчид онгоцонд гар тээшээ авч явах боломжгүй бөгөөд зорчигчдыг суулгах, буулгах ажлыг маш нарийн зохион байгуулж, нэг дор олон хүн бөөгнөрүүлэхгүй байхад онцгой анхаарна. “Зорчигчид амны хаалт заавал зүүх ёстой бөгөөд дөрвөн цаг тутамд солих нөөц амны хаалттай байх ёстой. Мөн боломжтой газарт хоорондын зайг барина” гэж Экши гол шаардлагуудыг дурджээ.


Коронавирус тархахаас урьдчилсан сэргийлэхийн тулд нислэгийн төлбөр төлөх бүх үйл явцыг онлайн хэлбэрт шилжүүлсэн байна.  


Холбоотой мэдээ