Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
Улс тунхагласны өдөр тохиож байна.
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
13:00 цагт: 2029 оны Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт “М банк арена”-д болно.
16:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Тусгаар тогтнол” дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн арт галерейд болно.
-“Өвлийн идэш 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нийг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарна.
-НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг энэ сарын 13-наас 30 хоногийн хугацаанд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн Дүрслэх урлагт 65 жил-“Уран бийрийн аялгуу” бие даасан үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 27-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна.
-МУЭ-ийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан Б.Будбаяр зураачийн “Хайрхан” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд 12 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
-“Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 12 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.