Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Тефис майнинг” ХХК нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч доройтсон газрыг нөхөн сэргээх, орон нутгийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.
Тодруулбал, өнгөрсөн сард Цэцэг сумын нутаг дэвсгэрт байрлах Улаан толгой хэмээх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэрч, доройтсон нийт гурван га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлээ.
Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх нь байгаль орчны доройтлыг бууруулах, хөрс, бэлчээрийн талбайг хамгаалах, орон нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад давуу талтай.
Ташрамд, Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 11.5 га талбайг нөхөн сэргээсэн бол энэ онд 16.95 га эвдэрсэн газрыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг холбогдох байгууллагууд үе шаттай хэрэгжүүлж байна.