Нийслэлийн 118 цэгт коронавирусний шинжилгээ хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн лабораториос гадна Нийслэлийн Эрүүл мэндийн газар илрүүлэг шинжилгээнд идэвхтэй оролцож нийслэлийн хэмжээнд нийт 118 цэгт коронавирусний шинжилгээ хийж байна.
Тухайлбал, коронавируст
халдварын зорилтот бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулах 19, Төмөр замын
нэгдсэн эмнэлэг, Улаанбаатарын 9 дүүрэгт 18, сайн дурын шинжилгээ авах 90 цэг Өрхийн
эрүүл мэндийн төвүүд, голомтын өргөтгөсөн нэмэлт 9 цэг ажиллаж байгаа юм.
Энэ сарын 14-25-нд
нийт 59 758 хүнд шинжилгээ хийснээс 15 799 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан. Мөн явуулын 3-5 баг өдөр
бүр шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж, 1014 хүнд шинжилгээ хийжээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь ХӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний багтай
хамтран ажиллаж, ойрын хавьтлыг тусгаарлан, бусад хавьтлыг илрүүлэхэд хамран
ажиллаж байгаа юм.