Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрмаа Дэлгэрцогт

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорнод аймгийн ЗДТГ-ын Цахим шилжилт үйлчилгээний хэлтсээс иргэдэд цахим үйлчилгээний боломж, давуу талыг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй хүргэх чиглэлээр үе шаттай ажлуудыг зохион байгуулж байна.
Дорнод аймгийн бүх суманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” киоск төхөөрөмжийг нэвтрүүлээд байгаа юм. Түүнчлэн Сүмбэр, Хавирга боомтод ч байршуулаад байна.
Өнөөдрийн байдлаар иргэд төрийн болон хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 төрлийн үйлчилгээг авах боломжтой болжээ. Тодруулбал, “Хурдан” киоск төхөөрөмжөөр иргэд улсын бүртгэлийн үйлчилгээ, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, татварын өрийн үлдэгдэл болон тайлантай холбоотой лавлагаа, хуулийн этгээдийн татан буугдсан эсэх, газар эзэмших эрхийн лавлагаа зэрэг төрийн үйлчилгээг авах боломжтой.