Дэлгүүр, эмийн сан өнөөдрөөс ажиллаж эхэллээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-11-27 13:31:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт тамхины бөөний 13 цэг байдаг. Хүнсний дэлгүүр, эмийн сангийн үйл ажиллагааг цагийн хуваарийн дагуу нээсэнтэй холбоотойгоор тамхины бөөний цэгийг хэзээ нээх талаар иргэд аймгийн Онцгой комиссын хэвлэлийн бага хурлын үеэр асуусан юм.

Өнөөдрийн байдаар 304 хүнсний дэлгүүр, 65 эмийн сан, таван банк үйл ажиллагаагаа нээсэнтэй холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Иймд хөдөлгөөнийг хязгаарлах, иргэдийн бөөгнөрлийг үүсгэхгүй байх зорилгоор тамхины бөөний төвүүд ажиллаж буй хүнсний дэлгүүрүүдэд тамхи нийлүүлэх зохион байгуулалтын ажлыг хийж эхэлжээ.

Мөн бөөний хүргэлтээр явах автомашиныг халдваргүйжүүлэх, түгээгч болон жолоочийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсны дараа нийгмийн харилцаанд оруулах гэнэ. Дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллагыг гурав хоногийн хугацаатай хааж өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлээд байгаа юм. 

Холбоотой мэдээ