Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран хүүхдийн зөвлөл, оролцооны клубүүдийн нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулжээ.
Сургалтаар үе тэнгийн дээрэлхэл, цахим орчны зохистой хэрэглээ, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдээлэх боломж, арга замын талаар мэдээлэл өгчээ.
Хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад тэдний дуу хоолой, оролцоо чухал бөгөөд үе тэнгийн дээрэлхэл, цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд өөрөө мэдээлэлтэй, идэвхтэй байх шаардлагатайг онцоллоо.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдөртэй холбогдуулан “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ.