Л.Месси дээд амжилт эвджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-23 12:28:43

МОСКВА. /Коммерсант/. “Вальядолид” багтай тоглох үеэрээ Каталонийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси 644 дөх гоолоо хийжээ.


Тийнхүү Л.Месси багийнхаа төлөөх тоглолтод гоол оруулсан тоогоороо хөлбөмбөгийн түүхэнд дээд амжилт тогтоов. Түүнээс өмнө “Сантос” багт тоглох хугацаандаа нийт 643 удаа гоол оруулсан Пеле дээд амжилтын эзэн байсан юм.


“Барселона” “Вальядолид” багийг 3:0 онооны харьцаагаар хожжээ. Энэ тоглолт Испанийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд болсон юм. Тоглолтод Л.Мессигээс гадна Лангле, Брэйтуэйт нар гоол оруулжээ.


Өдгөө 33 настай “Барселона”-гийн довтлогч Л.Месси нь оны шилдэг хөлбөмбөгчний шагнал болох “Алтан бөмбөг”-ийн эзнээр 6 удаа тодорч байсан нэгэн юм. Тэрбээр мөн Аваргуудын лигийн дөрвөн удаагийн ялагч, дэлхийн аваргын мөнгөн медальтан юм.

Холбоотой мэдээ