Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

СӨҮЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний музей энэ онд хамгийн олон үзэгч хүлээн авснаар дээд амжилт тогтоосон тухай музейн захиргаа пүрэв гарагт мэдээлжээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 18-ны хооронд тус музейг 6 сая 508 мянган хүн үзсэн нь өнгөрсөн онд тогтоосон 6 сая 507 мянга 483 үзэгчийн дээд амжилтыг давсан байна.
Музейн захиргааны тооцоолсноор, үзэгчдийн тоо одоогийн хурдаар нэмэгдэх аваас энэ оны эцэс гэхэд долоон саяд хүрэх төлөвтэй байна.
Британийн урлагийн төрөлжсөн “The Art Newspaper” сэтгүүл 2025 оны мэдээллийг нийтэлснийг үзвэл, тус музей долоон сая үзэгч хүлээн авсан тохиолдолд эл үзүүлэлтээр Парисын Луврын музейн дараа дэлхийд хоёрдугаарт эрэмблэгдэх болно.
Өнгөрсөн онд БНСУ-ын Үндэсний музей нь 9.04 сая орчим үзэгчтэй Луврын музей, 6.93 сая орчим үзэгчтэй Ватиканы музейн дараа дэлхийд гуравдугаарт жагссан юм.