Манай улс улаанбурхны дэгдэлтийн үед 1.5 сая иргэнээ дархлаажуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-03-05 13:43:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 110 гаруй оронд коронавирусний эсрэг дархлаажуулалт эхэлсэн. Өдөрт 6.5-6.7 сая хүнийг вакцинжуулж байгаа тухай ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр мэдээллээ.


Тэрбээр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “Гарч буй үр дүн нь коронавирусний бүртгэгдсэн тохиолдол буурч, эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасагт эмчлүүлэх өвчтэй хүмүүсийн тоо багасаж байна. Вакцин бол коронавирусний эсрэг тэмцэж буй нэг л арга хэмжээ болохоос биш, эцсийн шийдэл биш гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа.   


Мөн манай улс бол дархлаажуулалтын хууль эрх зүйн орчин бүрдсэн, дархлаажуулалтын хүйтэн хэлхээ болон дархлаажуулалтыг зохион байгуулах тогтолцоотой гэдгээрээ дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон дэлхийн улс орнуудад жишиг болж явдаг. 1995-1996 онд улаанбурхны дэгдэлтийн үед 1.5 сая 16-40 насны хөдөлгөөнт хүн амаа  дархлаажуулсан түүхтэй. ХӨСҮТ-өөс эхлээд аймаг орон нутаг, сум, дүүргийн дархлаажуулалтын систем бүрэн бүрдсэн байдаг учраас зорилтот бүлгээ хугацаанд нь дархлаажуулах хүн хүч, нөөц хөрөнгө, тогтолцоо байгаа” гэлээ.


Ташрамд дурдахад, баяр ёслолын үеэр гэртээ байж аль болохоор хүний бөөгнөрөл үүсгэхгүй, айл хэсэхгүй, олноороо цуглахгүй байхыг зөвлөв. 


Б.Мандуул

Холбоотой мэдээ