Дорнод аймагт коронавирусний халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-03 19:00:00

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А-гаас коронавирусний халдвар илэрлээ. 

Тодруулбал, иргэн А нь Өмнөговь аймгаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин хулгайн замаар зорчиж байхад нь албадан тусгаарлаад байсан юм. Дөнгөж сая аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, эрсдэлийн зэргийг шар түвшинд шилжүүлэн аймаг, сумдаас гарах, орон хөдөлгөөнийг долоо хоногийн хугацаатай хязгаарлахаар шийдвэрлэлээ. Иргэн А-гийн явсан зам маршрутыг нарийвчлан тогтоох ажил яг одоо үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ