Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд цэлмэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
Малчид,
иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй,
дулаан байна.
2021
оны 4 дүгээр сарын 04 - 08 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр
хур тунадас орно. Салхи 5, 6-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15
метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс
голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм
дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 дулаан, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19
хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан
байна.