Төв аймагт сүүлийн 24 цагт 37 тохиолдол нэмж бүртгэгдэв

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-04-04 12:47:36

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар 37 тохиолдол нэмж бүртгэгдэн нийт батлагдсан тохиолдол 264 боллоо. 

Тус батлагдсан тохиолдлууд Аргалант суманд 23, Алтанбулаг суманд 4, Зуунмод суманд 1, Эрдэнэ сумын Ар Жанчивлан сувиллаас  6, Мөнгөнморьт суманд 3 бүртгэгдлээ.  

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусээр өвчилсөн 106 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 46 хүн эдгэрсэн талаар аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ