Буяны ажилд оролцоод буцсан иргэний ойрын харьцагчдад PCR шинжилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-04 21:53:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буяны ажилд оролцоод буцсан Ховд аймгийн иргэн, 37 настай А коронавирусний халдвар авсан нь өнөөдөр батлагдсан байна.

Уг асуудалтай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас шуурхай хариу арга хэмжээ авч, дээрх иргэний ойрын харьцагчдыг олж тогтоон эрүүл мэндийн тандалт судалгаа хийж байна.

Ойрын харьцагч 11 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Одоо 14 хүнээс авсан сорьцод үргэлжлүүлэн PCR шинжилгээ хийж эхлээд байна.

PCR шинжилгээний эцсийн хариу 5 цагийн дараа гарна.

Холбоотой мэдээ