Өнгөрсөн сард 2,9 тонн үнэт металл худалдан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк гуравдугаар сард 917 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2,9 тн үнэт металл худалдан авлаа.
Энэ нь
өмнөх оны мөн үеийнхтэй
харьцуулбал 2,4 тонноор багассан үзүүлэлт юм.
Гуравдугаар
сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 27,5 кг, Баянхонгор аймаг дахь салбар
35,5 кг үнэт металл худалдан
авчээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш өнгөрсөн сард 157,543.30 төгрөг байлаа.