Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-05 10:14:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021" улсын хэмжээнд эхэллээ. 10 дахь жилдээ уламжлал болгон зохиож буй энэхүү аян "Хямралыг урьдчилан харж, бэлтгэлтэйгээр даван туулъя, ХАБЭА-н тогтолцоог бэхжүүлье" уриан дор 4 дүгээр сарын 1-30-нд зохион байгуулж буйг ХНХ-ын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар онцолж байна.

Анх Олон улсын Хөдөлмөрийн байгууллага 2003 оноос эхлэн 4 дүгээр сарын 28-ны өдрийг ХАБЭА-н өдөр болгон зарлаж, манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Дэлхий нийтийг хамарсан "COVID-19" халдварын нөхцөл байдалд хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч хэн бүхэн амаргүй байдалд олон сорилттой тулгарч байна. 


Тиймээс хөдөлмөрийн харилцаанд оролцогч хүн бүр, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хянаж буй төрийн байгууллагын албан хаагч бүгд энэхүү аянд хамтран оролцсоноор ажлын байрыг эрсдэлгүй болгох, иргэдийг ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг тавьж цар тахлыг хамтдаа даван туулна гэдгийг ХНХ-ын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар тэмдэглэж байна. 



Холбоотой мэдээ