Мьянмарт Японы сэтгүүлчийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-19 09:44:11

ТОКИО. /Kyodo/. Мьянмарын төрийн эрхийг булааж авсан цэргийнхнийг эсэргүүцсэн жагсаалыг сурвалжилж байсан Японы сэтгүүлч Юки Китазүмийг тус улсын хууль сахиулагчид баривчилжээ.


Түүнийг Янгон хот дахь гэрийнх нь ойролцоо баривчилсан байна. Японы дипломат ажилтнууд сэтгүүлчийн байгаа газрыг тогтоож чадаагүй байгаа аж. Сэтгүүлчийн гар утас нь унтарсан байна.


Одоо 45 настай Китазүми урьд нь Японы томоохон хэвлэлүүдийн нэг болох “Nikkei” сонинд ажиллаж байжээ. Тэрбээр одоо чөлөөт сэтгүүлч бөгөөд Японы хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэлтэй хамтран ажилладаг байна. Түүнийг хоёрдугаар сард  саатуулж байсан боловч тэр даруй суллагдаж байжээ.


Холбоотой мэдээ