Үйлдвэрлэл, технологийн паркуудын тулгамдсан асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-19 09:53:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас ХХААХҮЯ, БХБЯ, ЗТХЯ, ЭХЯ, УУХҮЯ, НЗДТГ, Үйлдвэрлэл, технологийн паркуудтай хамтран үйлдвэрлэл, технологийн паркуудын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар цахим уулзалт зохион байгуулав.


Уулзалтаар яамдын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган ажиллахаар зөвшилцсөний дүнд НЗД-ын захирамжаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ.


Ажлын хэсэг нь нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлох, паркуудын хөрөнгө оруулалтын ажлыг эрэмбэлэх, эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэхээр төлөвлөөд байна.

 

Холбоотой мэдээ