Москвад тэтгэврийн насны нэг сая орчим хүн вакцин хийлгэжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-24 12:33:33

МОСКВА. /TASS/. Москва хотод тэтгэврийн насны 1 сая орчим хүн коронавирусний вакцин хийлгэсэн тухай тус хотын дарга Сергей Собянин мэдэгджээ.


“Москва хотод тэтгэврийн насны нэг сая хүн вакцинд хамрагдаад байна. Ямар ч сөрөг үр дагаврыг бид олж харахгүй байна. Эсрэгээрээ эдгээр насны хүмүүс илүү бага өвдөж, нас баралтын тохиолдол багассаар байна. Иймд боломжтой цагаараа эмнэлэгт юмуу вакцинцуулалтын цэгүүдэд ирж вакциндаа хамрагдахыг ахмад үеийнхэнд би дахин уриалж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Халдварын улмаас ахмад үеийнхэн илүү амиа алдаж байгааг Собянин цохон тэмдэглэв. “Ийм насны хүмүүс хүүхэд, төрөл садан, ач нартайгаа харилцдаг учир тэд эрсдэлийн бүсэд байдаг. Тэд өөрсдийгөө халамжлах нь маш чухал бөгөөд ийм байх боломжийг нь олгохын тулд бид чадах бүхнээ зориулна” гэж тэрбээр ярьжээ. 

Холбоотой мэдээ