Зууны найрсаг хөрш

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2021-09-08 10:00:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Зуун гэдэг  түүхийн үүднээс авч үзвээс нэг үе, нэг эринээс илүү их чамгүй хугацаа. Энэ жил Орос-Монголын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд энэ харилцаа хоёр улс, ард түмнүүдийн найрамдал, хамтын ажиллагааны нэгэн тод жишээ юм.


Өнөө үед улс орных нь улс төрийн тогтвортой байдал зөвхөн дотоодын байдлаас шалтгаалахгүй. Геополитик бөгөөд дэлхийн системийг бий болгоход улс орон болгон чухал үүрэгтэй гэдгийг иргэн бүр ухамсарлах ёстой.  Өөрөөр хэлбэл ямар ч улс, түүний хөгжил, нийгэм эдийн засаг нь хөрш зэргэлдээ оршиж буй улс орны явуулж буй  бодлогоос шалтгаална. Энэ бодлого нь эерэг ч байж болно, сөрөг ч байж болно.

Их гүрнүүд өөрийн  ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд төвч байр суурийг баримталж буй нэрээр хөрш улс орнууддаа өөрийн дүрмээ тулгаж, шударга бус гэрээнд гарын үсэг зуруулж, эдийн засгийг нь хоргиор боогдуулж хөгжил болон улс орныхоо байдлыг тогтвортой байлгах боломжийг боогдуулж байгааг орчин үеийн түүх харуулж банйа. Гадаад бодлогын хувьд  ч мөн адил. Үүнтэй холбогдуулан түүх болон түүний чухал баримтуудыг гуйвуулах явдал хэрээс хэтэрсэн. Барууны орнууд баатарлаг гавьяа байгуулсан хүмүүсийн гавьяаг харлуулахын тулд бодит явдлыг гуйвуулж, үнэнийг үгүй хийхийг завдаж байгааг харахад үнэхээр аймшигтай. Тиймээс иймэрхүү явдал гаргуулж болохгүй.


Оросын эзэнт гүрэн болон Монгол: тал нутгийн орны тусгаар тогтнолоо олж авсан замнал

Шинэ Монгол улсыг байгуулахад Орос багагүй нөлөөлсөн гэдэгтэй өнөөдөр маргах хүн үгүй болов уу. Оросын маш тодорхой байр суурь, олон жилийн тууштай бодлого нь олон улсын тавцан дээр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.  Монгол, Оросын харилцаа ямар байсныг мэдэхийн тулд олон жилийн түүхтэй оросын дипломатын  түүхэн баримтыг эргэн харья. 1911 он буюу Хаант Орос улсын үеийн түүхээс дурдъя. Тэр үед Монгол  Хятадын бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд Синхайн хувьсгал гарч, Хятадад иргэний дайн дэгдэж хэдэн хэсэгт хуваагдсан. Тэр үед Монголд ч байдал амаргүй байлаа. Харин Орос Төв Азид байдлыг  анхааралтай ажиглаж байсан бол Оросын дипломатууд Цин улсын эрх баригчид Монголын эсрэг авахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг мэдсэн юм. Ийнхүү Орос-Монголын харилцааг бодолцон үзсэн тул цаг тухайд нь арга хэмжээ авч байв. Тэр үед Богд хаан тэргүүнтэй Монголын дээдсүүд улс орныхоо тусгаар тогтнолын зарлахад тохиромжтой үе хэмээн үзсэн. Дэлхийд нөлөө бүхий гүрнүүд тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Гэтэл өнөөдөр монголын зарим нийтлэлчид Орос манайхыг дэмжээгүй мэтээр бичдэг.  Гэвч түүхэн баримтыг авч үзвээс тусгаар тогтнолын асуудлаарх Монгол, Хятад хоёр хэлэлцээ хийхэд Орос зуучилсаныг баталж байна. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо тунхагласан даруйд Орос туршлагатай дипломатч И.Я.Коростовецийг илгээсэн байдаг. Энэ хэлэлцээ нь ардын хөдөлгөөн нэлээд хүчтэй өрнөж, үндэсний үзэл газар авснаас хаа сайгүй бослого, үймээн гарч байсан үе байсан гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй. 1912 оны 11 сарын 3-ны өдөр Орос, Монгол хоёр Найрамдалт харилцаа тогтоосон тухай гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь бие биеэ харилцан хүлээн зөвшөөрч буйн илрэл болсон хууль зүйн баримт бичиг болсон. Энэ гэрээг байгуулахад Оросын дипломатч, Өргөө дэх Хаант Орос улсын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүний хөшөө Улаанбаатар дахь “Русский Дом”-ийн өмнө байдаг.

1912 онд байгуулсан гэрээгээр Хаант Орос улс нь ирээдүйд Монгол тусгаар улс болохыг дэмжсэн бөгөөд тал нутгийн орны чин хүслийг дэмжсэн билээ.

Орос Монголын  дипломат харилцаа нь XIX зууны хоёрдугаар хагаст буюу Өргөөд Оросын ерөнхий консулын газар нээгдсэнээр тогтворжсон юм. Энэ нь хоёр улсын хоорондох харилцааны улс төрийн чухал үйл явдал байлаа.  Ерөнхий консулын албыг 50 жил хашсан, дипломатч Я.П.Шишмаревийн ачаар харилцан ашигтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Монголын газар нутаг дахь Оросын хөрөнгө олон давуу талыг эдлэх болж хоёр улсын худалдаа-эдийн засгийн харилцаа ч сэргэж эхэлсэн.

Монгол болон Оросын өнөө үеийн залуус 1915 онд Хиагтад байгуулсан гурван оны гэрээний ач холбогдлыг бараг мэдэхгүй, харин  түүхчид андахгүй.

Монгол тэр үед цэрэг армигүй, эдийн засгийн суурьгүй Хятадаас тусгаарлан гэхэд төсөөлөгдөхгүй байсан бөгөөд Оросын тусламжид л найдаж байлаа. Энэ нь Орос-Хятадын хооронд зөрчилдөөн үүсгэж болзошгүй байсан. Дэлхийн I дайнд оролцсон Орос нь барууны талд байлдсан бөгөөд зүүн  буюу Хятадтай хиллэх нутагт удаан хугацааны туршид дайн дэгдэж магадгүй болсон. Хэдий нөхцөл байдал хүнд байсан ч 1915 онд Оросын дипломатууд Хиагтад Орос-Монгол-Хятадын гурвалсан  гэрээг байгуулсан.

Уг асуудлыг бараг бүтэн жил хэлэлцсэний эцэст Оросын талын ятгалгаар Монголд автономт эрх олгох гэрээг байгуулсан. Ингэснээр Монгол нэлээд хэдэн жилийн туршид бие даасан худалдаа-эдийн засгийн бодлого хэрэгжүүлсэн. Ингээд 1919 онд Сибирь хүрсэн иргэний дайн Монголд орэ ирж магадгүй хэмээн болгоомжилсондоо хятадууд цэргээ Өргөө рүү оруулснаар  Хиагтын гэрээ хүчингүй болсон.


Зөвлөлт ба БНМАУ: өөрчлөлтийг зүг хамтдаа

Монгол ардын нам гэнэт гарч ирээгүй гэдгийг та бүхэнд сануулъя. Түүнийг байгуулахад мөн 1921 оны Ардын хувьсгалд Зөвлөлтийн тусламж, Зөвлөлт Оросын большевик намын бүтэц,  Алс Дорнод дахь тус намын нарийн бичгийн газар байрлаж байсан Эрхүү хотоор дамжин шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн.

Өнөөгийн Монголын залуучууд Д.Сүхбаатар, Х.Чойбалсаны тухай бараг дурсахаа больж зөвхөн хувьсгалтай холбон хальт дурдах болсон. Түүгээр ч зогсохгүй Өргөөг Хятадаас чөлөөлөхөд барон Унгерн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хэмээн бичих болсон. Улаан Армиас зугтаж явсан тэр хүн өөрийн цэргүүдтэйгээ Монголд очсон билээ. Ирээдүйн Улаанбаатарыг Хятадын цэргүүдээс  чөлөөлөхөд барон Унгерний гүйцэтгэсэн үүргийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ  Ардын засгийг байгуулахад Унгер биш ашрамд дурдахад Унгер нь Бүгд Найрамдах улсыг бус Азийн хаант улсыг байгуулахыг мөрөөдөж байсан) Д.Сүхбаатарын цэргүүд болон Сибирийн партизануудын  дэмжлэгтэй байсан Улаан Армийн 5 дугаар нэгтгэл хамгийн ихээр нөлөөлсөн.

Ардын хувьсгал ялсны дараа Зөвлөлт Улс нь Монголтой найрсаг харилцаа тогтоох гэрээ байгуулсан анхны улс болсон бөгөөд энэ нь бие биеэ харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцаатай байх үндсэн суурь нь болсон билээ.  100 жилийн ойг  тэмдэглэж байгаа энэ баримт бичиг цаг хугацаанаасаа түрүүлсэн байлаа. Учир нь хоёр улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан юм. Түүгээр ч зогсохгүй дипломат төлөөлөгчийн газраа байгуулах, консулын түвшинд харилцаа тогтоох эрхтэй болгосон төдийгүй эдийн засгийн хамтын ажиллагаа, улс хил гээд таатай оршин тогтнох үндэс суурийг тусгасан.  Өөрөөр хэлбэл өнөө үе ирээдүй хоёрыг холбосон гүүр болсон юм.  Дайны өмнөх он жилүүдэд Зөвлөлтийн тусламж   Монголын  аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын үндэс суурийг тавихад туслаж,  мянга мянган  шилдэг боловсон хуучин ЗХУ-д бэлтгэсэн. Он жилүүд өнгөрч, улс төрийн дэглэм, эдийн засаг, нийгмийн систем өөрчлөгдсөн боловч манай ахан дүүсийн харилцаа өөрчлөгдөөгүй. Өнөөдөр Монгол, Оросын Холбооны Улс хоёр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, дипломат харилцаагаа хадгалсаар байна. Манай улсын удирдагчид харилцан  айлчилж бүх л асуудлаар нээлтэй  хэлэлцсээр.

Орос, Монголын харилцааны түүх  сайн хөрш, харилцан хүндэтгэсэн, улс хоорондын нээлттэй нөхөрлөлийн үлгэр жишээ юм. Энэ түүхээр бахархах ёстой бөгөөд бидний өвөг дээдсийн ажил, мэргэн ухаанаар бүтээгдсэн хоёр ард түмний эв нэгдлийг хойч үедээ хадгалан өвлүүлэх ёстой.   

                                                                                                                                                                                                Г.Хулан

 

 

Холбоотой мэдээ