Германы цэргийн хөлөг сүүлийн 20 жилд анх удаа өмнөд Хятадын тэнгист нэвтрэв

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-12-16 19:35:10

Бээжин /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын цэргийн зориулалттай хөлөг онгоц лхагва гарагт өмнөд Хятадын тэнгист нэвтэрсэн бөгөөд энэ нь сүүлийн 20 жилд үзэгдээгүй үйл явдал болж байна.

    Энэхүү үйлдлийг шинжээчид тайлбарлахдаа, Хятад улсын газар нутгийн түрэмгийлэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед Берлин бусад барууны орнуудын нэгэн адилаар айдас, түгшүүр нь нэмэгдэж, тус бүс нутаг дахь цэргийн орон зайг өргөжүүлэхийг эрмэлзэж байна гэв.

    ХБНГУ-ын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт мэдэгдэхдээ, тус хөлөг онгоц нь Сингапур улсыг зорих замдаа өмнөд Хятадын тэнгисийг шууд дайран өнгөрч байгаа бөгөөд гатлахад хэд хоногийн хугацаа хэрэгтэй гэжээ.

    Байерн нэртэй тус хөлөг онгоц нь ийнхүү 2002 оноос хойш анх удаагаа өмнөд Хятадын тэнгист нэвтэрсэн Германы хөлөг онгоц болж байгаа юм. Европын гадаад худалдааны 40 хувь нь энэ усан замын маршрутаар дамжин өнгөрдөг аж.

Энэ асуудалтай холбоотойгоор Берлиний албаны хүмүүс мэдэгдэхдээ, Германы тэнгисийн цэргийн хүчин худалдааны нийтлэг зам, маршрутыг баримтлах бөгөөд Тайванийн хоолойгоор дайран өнгөрөхгүй гэжээ.

Ташрамд дурдахад, Англи, Франц, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс ч мөн Хятад улсын нөлөөг хязгаарлахын тулд өөрийн улсын Номхон далай дахь үйл ажиллагааг өргөжүүлсээр байна.  

Холбоотой мэдээ