Монголын дүрс оношилгооны эмч нар чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-09-15 11:04:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дүрс оношилгооны эмч нарын XXVII дахь үндэсний чуулган эхэллээ.


Монголын Радиологийн Нийгэмлэг 1995 оны 5 дугаар сарын 29-нд "Монголын Рентген Радиологичдийн Нийгэмлэг" нэрээр анх удаа албан ёсоор бүртгүүлж, N496 тоот гэрчилгээ авсан бөгөөд 1999 онд нэрээ шинэчлэн "Монголын Радиологийн Нийгэмлэг" нэрээр бүртгүүлснээс хойш өнөөг хүртэл 27 жил Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Байгуулагдсан цагаас хойшхи 27 жилийн хугацаанд манай улсын Дүрс оношилгооны салбарын хөгжил, боловсон хүчний бэхжилт ба дүрс оношилгооны салбарын гадаад харилцааны хөгжилд дорвитой хувь нэмрийг оруулсан юм.  

Чуулганы үеэр Монголын Радиологийн Нийгэмлэгийн "Алтан медаль", "Хүндэт гишүүний өргөмжлөл", "Эрүүл мэндийн яамны шагнал" гардуулав. Чуулганы хүндэтгэлийн лекцийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Эрүүл мэндийн салбарын бодлого, Эрх зүйн орчны шинэчлэл сэдвээр тавилаа.

Чуулган хоёр өдөр үргэлжилнэ.

.         


Холбоотой мэдээ