Нүүдлийн үзэсгэлэн Төв аймагт үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-06 09:00:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Арт галерей нийгмийн хариуцлагын хүрээнд нүүдлийн үзэсгэлэнгээ Төв аймгийн музейтэй хамтран сар шинийн өмнөхөн үзэгчиддээ толилуулах гэж байна.

 

Үзэсгэлэнд Монгол Арт галерейтай хамтран ажилладаг уран бүтээлчдийн бүтээлүүд, Төв аймгийн нэрт зураач МУУГЗ Н.Адъяабазарын уран бүтээл олны хүртээл болно. Мөн үзэсгэлэнгийн үеэр алдарт зураачдын баримтат кино, хүүхэд багачуудад зориулсан уран зургийн улсын уралдааны нэвтрүүлгийг толилуулах юм. Үзэсгэлэн энэ сарын 8-15-нд Төв аймгийн музейд үргэлжилнэ.

 

Ташрамд дурдахад, тус нүүдлийн үзэсгэлэнг өмнө нь Эрдэнэт, Дархан хотод зохион байгуулсан юм

Холбоотой мэдээ