ДОРНОГОВЬ: Сургуулийн орчинд "Итгэлтэй утас"-ыг байршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-06 15:01:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын цахилгаан холбооны Дорноговь аймгийн салбар аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих зэрэг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үнэгүй ярих утсыг суурилуулжээ.

Цахилгаан холбооны ажилтнууд Сайншанд сумын ерөнхий боловсролын I, II, V  сургуульд "Итгэлтэй утас"-ыг байршуулж, хүүхэд бүр гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих боломжоор хангасан байна. Дээрх утсаар үүрэн холбооны бүх сүлжээгээр үнэгүй ярих боломжтой аж.

708052+сургуулийн дугаар гэсэн дараалалтай энэхүү дугаараас хүүхэд болон хэн нэгний тусламж хэрэгцээтэй хүүхэд залгах тул Та заавал утсаа аваарай” гэх санамжийг эцэг эхчүүд болон асран хамгаалагч нарт өгчээ. Суурин утасны энэхүү төхөөрөмж нь харилцаа холбооны хамгийн найдвартай төхөөрөмж төдийгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, цахилгаан тасарсан үед ажилладаг, өндөр давтамжит соронзон туяа цацруулдаггүй, байгалийн гамшгийн үед ажиллаж болдгоороо давуу юм. 

Холбоотой мэдээ