ОРХОН: Сүүлийн нэг жилд 3700 иргэн шилжин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-06-17 13:06:42
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг эрчимжүүлэх зорилт туссан. Энэ  зорилтын хүрээнд Орхон аймаг 2023 оноос “Хамтдаа Эрдэнэтэд Хөгжье” хөтөлбөрийг хэрэгжүүлж шилжин ирж байгаа иргэдэд амьдрах таатай орчин бүрдүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, орон сууцны зээлийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон нөхцөлийг санал болгож байгаа.

Үүний дүнд 2023 оноос хойш  3700 иргэн Орхон аймагт шилжин иржээ. Шилжин ирэгсдийн дийлэнх нь  залуучууд болон залуу гэр бүл байна. Тэд Эрдэнэт хотыг сонгож буй гол шалтгаан нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайн, Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээ шуурхай, дэд бүтэц сайн хөгжсөн тул хаана ч амины байшин, хаусаа бариад амьдрах боломжтой, хүүхдийн тоглоомын талбай элбэг, аюулгүй гэж байлаа.

Мөн хувиараа бизнес эрхлэхэд орон нутгийн удирдах байгууллагуудаас үзүүлэх дэмжлэг, зөвлөн туслах үйлчилгээг сайн үзүүлдэг тул бизнеэсээ өргөжүүлэх боломжтой гэж тэд дүгнэж байна.

 

Холбоотой мэдээ