Нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 нь саналаа өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-25 08:20:22

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад суугаа иргэд энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагт саналаа өгөв.


Ингэхэд 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 буюу 74.53 хувь нь саналаа өгсөн байна.


Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын дарга Д.Амарсайхан, “Санал авах үйл ажиллагааг Монгол Улсаас хилийн чанадад байгаа бүх Дипломат төлөөлөгчийн газар зохион байгуулсан. Саналын хуудсыг дипломат шуудангаар авчирч төрийн хамгаалалтад байлгаж байгаад, энэ сарын 28-нд 22.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны байранд тоолно” гэлээ.


Холбоотой мэдээ