ОРХОН: “Хайбрид хаус” ХХК эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хотхон барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-10-23 11:59:23
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Орхон аймаг “Хайбрид хаус” ХХК-тай хамтран эрчим хүчний өндөр хэмнэлттэй “Хайбрид гарден” амины орон сууцны жишиг төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд Эрдэнэ багийн 3,4 га талбайд 37 айлын эрчим хүчний өндөр хэмнэлттэй амины орон сууцны анхны жишиг ногоон хотхон байгуулж байна.


Ингэхдээ орон нутгийн зүгээс иргэнд орон сууц барих 150-400 метр квадрат газрыг үнэ төлбөргүй олгоно. Энэхүү төсөл нь олон улсын ногоон барилгын шаардлага бүрэн хангасан “Хайбрид хаус” ХХК-ийн технологиор, эрчим хүчний 61 хувиас дээш хэмнэлттэй байхаар төлөвлөсөн гэдгээрээ онцлогтой.  Орхон аймаг 2022-2025 онд хэрэгжүүлэх “Орон сууцны хөтөлбөр” дунд хугацааны бодлогын баримт бичигт гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлж байна. 

Холбоотой мэдээ