ЗАВХАН: Энэ сараас найдвартай эрчим хүчээр хангагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-03 13:16:29

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ сард Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймаг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдана.


Тосонцэнгэл 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110/35/10кВ-ын "Тэлмэн" дэд станцтай холбох ажлыг өнгөрсөн онд бүрэн дууссан. Тосонцэнгэл 110кВ шугамыг хүчдэлд залгасан ба зуухаа галлан сүүлийн туршилт тохируулгын ажлуудыг оны өмнөх өдрүүдэд хийсэн байна.


Ингэснээр 2025 оны нэгдүгээр сараас цахилгаан эрчим хүчээ түгээж эхлэх ба Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймаг эрчим хүчний найдвартай эх үүсгүүрээр хангагдах юм.


Тосонцэнгэл дулааны цахилгаан станц төслийг 2022 оноос "Жем" групп, "Тосон энержи" ХХК өөрсдийн хөрөнгөөр эхлүүлсэн байна. Төсөл бүрэн дууссанаар бүс нутгийн нүүрсний томоохон орд Могойн гол, Овоотын нүүрсийг ашиглан шинээр эрчим хүчний эх үүсвэр барьж бүс, орон нутгийг цахилгаан эрчим хүчээр хангаж эхлэх юм. 


Тосонцэнгэл сумын төвийг дулааны эрчим хүчээр хангах, Алтай-Улиастайн эрчим хүчний системтэй холбогдон сүлжээний горим ажиллагааг сайжруулах. цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох төслийн зорилго бодит ажил хэрэг болж байна гэж "Тосон Энержи" ХХК-иас мэдээлэв. 

Тосонцэнгэл-Тэлмэний “Булнай” 110кВ-ын 61км урт цахилгаан дамжуулах агаарын шугам

Холбоотой мэдээ