НАТО-ын ажиллагааг АНУ-аас илүү Польш дэмжив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-10 16:08:26

МОСКВА. /Sputnik/. Судалгаагаар, Умард Атлантын цэргийн эвслийн ажиллагаа Зүүн Европын аюулгүй байдлыг сахиулна гэж АНУ-ын иргэдийн 42 хувь, Польшийн иргэдийн 49 хувь нь үзсэн байна.

Литва, Латви, Эстони, Польш, Болгар, Румын зэрэг Зүүн Европын зургаан улсад командын төв байгуулах тухай 2015 оны эхээр НАТО мэдэгдсэн юм. 2016 оны 7 дугаар сараас уг төвүүд ажиллагаагаа эхлэнэ.

НАТО-ын тус бүс дэх ажиллагааг Унгарын иргэдийн 38 хувь, Германы иргэдийн 28 хувь, Францын иргэдийн 26 хувь нь “Populus”-ийн судалгаагаар дэмжсэн байна.

Их Британи, АНУ, Герман, Франц, Болгар, Унгар, Бүгд Найрамдах Чех Улс, Польш зэрэг 8 улсаас тус тус мянган оролцогчоос авсан судалгааг 9 дүгээр сарын 25-аас 10 дугаар сарын 15-ны хооронд явуулжээ. 

Украины хямралд оролцсон гэж Оросыг сэжиглэн, 2014 онд НАТО цэргийн хүчээ Зүүн Европт зузаатгаж эхэлсэн юм. Украинтай холбоотой сэжгийг Орос няцааж, Оросын хилийн ойролцоо НАТО-ын ажиллагаа идэвхжиж буй нь бүс нутгийн болон дэлхийн тогтвортой байдалд аюул учруулж байна гэж мэдэгдсэн юм.  

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ