Шинэ батлагдсан хуулийг таниулах сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-08 12:22:09
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, төлөөлөгч нарт шинээр батлагдсан хуулиудыг таниулах, ойлгуулах сургалт зохион байгуулав.

Тус сургалтаар Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загвар”-ыг хэрхэн зөв ойлгож хэрэглэх, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хэрхэн явуулах тухай тусгайлан бэлтгэсэн сургалтын гарын авлага ашиглан харилцан ярилцаж, санал солилцсон байна.

Түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны холбогдогч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргийг хэрхэн зөв үйлдэх талаар тодорхой мэдлэгийг олгосон байна.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ