Өрхийн амьжиргааны түвшингийн судалгааг цахимжууллаа

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 15:16:24

Завхан аймагт өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд 17328 өрхийг хамруулжээ.

Энэ нь нийт судалгаанд хамрагдвал зохих өрхийн  98,9 хувийг эзэлж байна. Түүнчлэн энэхүү судалгааг дахин авч цахимжуулах хугацаанд нийт 8800 гаруй алдаа байсныг төрлөөр нь ангилж ахин бүртгэл явуулсан байна. Тухайлбал  регистерийн давхардлын алдаа 24,1 хувь, алдаатай регистер 35 хувь, боловсрол, хүйсийн алдаа 40 хувийг эзэлж байсныг хянан засварласны үр дүнд судалгааны ажлыг 95,5 хувийн гүйцэтгэлтэй хангалттай судалгааг цахимжуулаад буй юм. 

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ