Усархаг бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Архангай, Баянхонгор, Завхан, Өмнөговь аймаг, энэ сарын 14-15-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймаг, 15-ны өдөр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Хэнтий аймгийн нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон ОБЕГ-аас анхаарууллаа.
2508 дня