Хөвсгөл аймагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс баруун хойд зүгт 15 километрийн зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар
хөдлөлт 11.03 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн
мэдээлэв.
Манай
улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7
болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй
удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4
удаа бүртгэгдсэн байдаг аж.
Монгол орны
нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх
хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430, үүнээс хоёр
удаа 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл
болсоор байгаа. Нийслэл хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар
хөдөлсөн бөгөөд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар
хөдлөл 5 удаа бүртгэгджээ.
Ташрамд
мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн
үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг
баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх
боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай,
арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.