Сургууль, цэцэрлэг орчмын хүнсний дэлгүүр, мухлагуудад хяналт шалгалт хийнэ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас баталсан бүх шатны сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан. Энэ дагуу нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-наас эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.
276 дня