Сурын харваанд Дундговь аймгаас 20 харваач оролцож байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд өнөө өглөө үндэсний их харвааны хана харваа болж, харваачид 16 сум тавьж харвалаа. Үдээс хойш хасаа харваа явж байна.
1053 дня