Кабо-Вердегийн шигшээ ДАШТ-д анх удаа оролцохоор боллоо
ПРАЯ, 2025 оны аравдугаар сарын 14 /FIFA/. Кабо-Вердегийн шигшээ баг түүхэндээ анх удаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох эрхээ авлаа. Тэд Эсватинигийн багийг 3:0-ээр хожиж, Африкийн хэсгийг тэргүүлснээр ДАШТ-д өрсөлдөх эрхээ баталгаажуулжээ.
22 дня